A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл

Мэдээ, мэдээлэл

“Ном бэлэглэе” хандивын аянд нэгдсэн Б.Адъяажаргал багштай 5а ангийн сурагчидадаа баярлалаа

Б.Адъяажаргал багшдаа болон сурагчидад нь сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Дэлгэрэнгүй »

Архангай аймгийн Хотонт сумын С. Данзангийн нэрэмжит 2021оны 12а ангийн төгсөгчдийн нэрэмжит #Волейболын тэмцээн 2021 оны 11 дүгээр сарын 20 нд зохион байгуулагдав.

Тус тэмцээнд эрэгтэй 9 баг эмэгтэй 7 баг тамирчид оролцсоноос Эрэгтэй багийн төрөлд 1- р байранд “Андууд” баг 2-р байранд “Хотонт/Багш нар/” баг 3-р байранд “2017-2018 оны төгсөгчид” Эмэгтэй багийн төрөлд 1-р байранд “Банк” баг 2-р байранд “ЕБС-ийн Шигшээ” баг 3-р байранд “Аравтууд” баг тус тус эзэллээ.Тэмцээнд идэвхитэй оролцсон нийт …

Дэлгэрэнгүй »

ШАТАРЫН ТЭМЦЭЭН БОЛОВ

УИХ -ын дарга Г.Занданшатарын нэрэмжит сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн боллоо. Тэмцээнд эрэгтэй 5 эмэгтэй 3 шатарчин оролцсон.Эрэгтэй төрөлд Ерөнхий боловсролын сургуулийн багш Д.Мөнх-очир тэргүүн байр эзэлж, Эмэгтэй төрөлд Ерөнхий боловсролын сургуулийн багш Б.Батцэцэг тэргүүн эзэллээ.Оролцсон бүх тамирчидадаа халуун баяр хүргэе.

Дэлгэрэнгүй »

Сумын мэдээ /ХОТОНТ/

“ХОТОНТ НЭХИЙ” БРЭНД Цахилгаанчин мэргэжлээ орхисон ч төрөлх нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулж яваа энэ залуу бол Дашдоржийн Санги юм. Монголчууд нүүдлийн мал аж ахуйгаа түшиглэсэн баялаг өв соёлтой, өрх бүр үйлдвэрлэгч ард түмэн билээ. Харин энэ уламжлал маань алдагдахад ойрхон болсон гэхэд хилсдэхгүй. Д.Санги үнэт түүхий эд болох нэхий …

Дэлгэрэнгүй »

“Соёлын бүтээлч сар” аян хүрээнд Хотонт сумын Соёлын төвийн Номын сангаас “Ном бэлэглэе” хандивын аян зарлаж байна.

Та бүхэн өөрт байгаа шинэ, хуучин, хүүхдийн, уран зохиолын гээд бүхий л төрлийн уншиж дууссан номоо бэлэглэж манай аянд нэгдээрэй. Баярлалаа😊

Дэлгэрэнгүй »

“Корона вируст халдвар”-аас урьдчилан сэргийлэх зөвлөмж

2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар корона вируст халдвар (COVID-19) дэлхийн 213 улс, бүс нутагт, нийт 2,404,866 тохиолдол, 624,848 эдгэрэлт, 164,925 нас баралт бүртгэгдээд байна. Монгол улсад зөөвөрлөгдсөн 33 тохиолдол, 8 эдгэрэлт бүртгэгдсэн байна. Та  дараах зөвлөмжийг дагаж өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалаарай😇😇😇  #covid19 #behealthy

Дэлгэрэнгүй »

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Тус суманд үйл ажиллагаа явуулдаг”Моролжин” эргэлтийн эмийн сангийн эрхлэгч Д.Дуламсүрэн Эрүүл мэндийн тэргүүн манаанд алба хашдаг Эрүүл мэндийн төвийн албан хаагчдад зориулж дархлаа дэмжих Салимон, витамин, гар ариутгагч зэрэг 200.000 төгрөгний эм бэлдмэлийг хүлээлгэн өгсөн байна.

Дэлгэрэнгүй »

ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН АППАРАТЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед сумын Онцгой комисс хуралдаж, нөөц сангаас 2,000,000 төгрөгний яаралтай тусламжийн нэн шаардлагатай аппарат болох өвчтөний хяналтын монитор, пульсоксиметр, утлагын аппарат бүхий хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өглөө.

Дэлгэрэнгүй »