A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / master

master

Сумын хогийг түрж цэвэрлэж байна.

Иргэд та бүхэн хогоо хаяхдаа хогийн цэг дотор нь оруулж буулгаж байгаарай. Иргэн бүр идэвхи сэтгэлтэй байхад Сум орон нутгийн хөгжлийн эхлэл билээ. Цэвэр эрүүл орчинг хамтдаа бүтээцгээе.

Дэлгэрэнгүй »

ЕБС-ын даамны аварга шалгаруулах тэмцээн боллоо.

2021-2022 оны хичээлийн жилд зохион явуулсан сургуулийн аварга шалгаруулах “Даамны” тэмцээн 1-5 – р ангийн, 6-12 -р ангиуд 11-р сарын 29-с 30 хооронд зохион байгуулагдлаа. Ивээн тэтгэсэн Ахмад багш Д.Пагамханд таньд сургуулийн хамт олны зүгээс маш их баярласанаа илэрхийлье. • 1-5-р анги эрэгтэй 1-р байр У.Энххүлэг 3б анги 2-р байр …

Дэлгэрэнгүй »

“ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ЫН АРГА ХЭМЖЭЭ

Бүгд найрамдах улсаа тунхагласны 97 жилийн ойн түүхт өдрийг тохиолдуулан Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор 19 дахь жилдээ зохион байгуулагдаж буй өсвөр үе, залуучуудыг түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх зорилготой “Иргэний андгай …

Дэлгэрэнгүй »

Малчдын зөвлөгөөн боллоо.

“Эерэг хандлага , Эсрдэлгүй орчинг хамтдаа хамтдаа бүтээе “уриан дор зохион байгуулсан малчдын зөвлөгөөн 2021.12.03-ны өдөр боллоо. Тус зөвлөгөөнд 6 багийн 120 гаруй малчид оролцлоо. Уг зөвлөгөөнд : -Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, -Архангай аймгийн ХХАА-н газар -Архангай аймгийн ГХБХБГазар -Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс -Архангай аймгийн Татварын хэлтэс -Хүний …

Дэлгэрэнгүй »

“Ном бэлэглэе” хандивын аянд нэгдсэн Б.Адъяажаргал багштай 5а ангийн сурагчидадаа баярлалаа

Б.Адъяажаргал багшдаа болон сурагчидад нь сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Дэлгэрэнгүй »

Архангай аймгийн Хотонт сумын С. Данзангийн нэрэмжит 2021оны 12а ангийн төгсөгчдийн нэрэмжит #Волейболын тэмцээн 2021 оны 11 дүгээр сарын 20 нд зохион байгуулагдав.

Тус тэмцээнд эрэгтэй 9 баг эмэгтэй 7 баг тамирчид оролцсоноос Эрэгтэй багийн төрөлд 1- р байранд “Андууд” баг 2-р байранд “Хотонт/Багш нар/” баг 3-р байранд “2017-2018 оны төгсөгчид” Эмэгтэй багийн төрөлд 1-р байранд “Банк” баг 2-р байранд “ЕБС-ийн Шигшээ” баг 3-р байранд “Аравтууд” баг тус тус эзэллээ.Тэмцээнд идэвхитэй оролцсон нийт …

Дэлгэрэнгүй »

ШАТАРЫН ТЭМЦЭЭН БОЛОВ

УИХ -ын дарга Г.Занданшатарын нэрэмжит сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн боллоо. Тэмцээнд эрэгтэй 5 эмэгтэй 3 шатарчин оролцсон.Эрэгтэй төрөлд Ерөнхий боловсролын сургуулийн багш Д.Мөнх-очир тэргүүн байр эзэлж, Эмэгтэй төрөлд Ерөнхий боловсролын сургуулийн багш Б.Батцэцэг тэргүүн эзэллээ.Оролцсон бүх тамирчидадаа халуун баяр хүргэе.

Дэлгэрэнгүй »

Сумын мэдээ /ХОТОНТ/

“ХОТОНТ НЭХИЙ” БРЭНД Цахилгаанчин мэргэжлээ орхисон ч төрөлх нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулж яваа энэ залуу бол Дашдоржийн Санги юм. Монголчууд нүүдлийн мал аж ахуйгаа түшиглэсэн баялаг өв соёлтой, өрх бүр үйлдвэрлэгч ард түмэн билээ. Харин энэ уламжлал маань алдагдахад ойрхон болсон гэхэд хилсдэхгүй. Д.Санги үнэт түүхий эд болох нэхий …

Дэлгэрэнгүй »

“Соёлын бүтээлч сар” аян хүрээнд Хотонт сумын Соёлын төвийн Номын сангаас “Ном бэлэглэе” хандивын аян зарлаж байна.

Та бүхэн өөрт байгаа шинэ, хуучин, хүүхдийн, уран зохиолын гээд бүхий л төрлийн уншиж дууссан номоо бэлэглэж манай аянд нэгдээрэй. Баярлалаа😊

Дэлгэрэнгүй »