A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Give your website a premium touchup with these free WordPress themes using responsive design, seo friendly designs www.bigtheme.net/wordpress
Эхлэл / Өнөөгийн байдал

Өнөөгийн байдал

ХҮН АМ:   2018 – 2019 он.

 

Багийн нэр

Хүн амын тоо Эрэгтэй

 

Эмэгтэй

 

Нийт өрхийн тоо Малчин  өрхийн  тоо
2018, 2019 2018 2019 2018 2019 2018 2019 2018 2019
Нийт хүн ам 4380   4452 2280  2316 2100  2136 1320 1330  1151  1253
Хотонт 1204   1227  608   618  596  613  357  358  115  230
Бургалтай  512   543  256   267  256  276  158  160  164  157
Улаанчулуу  761   739  405   396  356  343  228  225  244  241
Орхон  468   479  249   255  219  223  142  143  155  155
Өндөрсант  849   881  452   471  397  410  249  260  276  282
Хөөвөр  586   580  310   309  276  271  186  182  197  188

Мал аж ахуй: 2019 оны байдлаар 16%-иар өссөн байна.

 

 

Багийн нэр

                           2019 оны малын ерөнхий дүн
Бүгд    Адуу    Үхэр          Хонь   Ямаа
1 Хотонт   51359  3849   3994    24171 19345
2 Хөөвөр   69961  4274   4022    38317 23348
3 Бургалтай   57983  4175   3568    31350 18890
4 Улаанчууу   77086  6216   5819    37750 27301
5 Орхон   57846  6879   6303    22894 21770
6 Өндөрсант   84492  8597   9349    34997 31549
7 Сумын дүн   398929  33990   33055   189681 142203

Газар тариалан

Мод үржүүлгийн “Сэрүүн думбарай” ХХК нь нийт 20 гаруй төрлийн мод тарьж ургуулан иргэдэд үйлчилж байна.

  Дэд бүтэц

Зам харилцаа: Улаанбаатар хот, Цэцэрлэг хот, Хархорин сумтай хатуу хүчилтэй авто замаар холбогдсон.

Цахилгаан хангамж: Төвийн эрчим хүчний системд холбогдсон учир цахилгаан эрчим хүчээр бүрэн хангагдсан.

Өндөрсант баг, Цагаан сүмын рашаан хүртэл цахилгаан  эрчим хүчний шугамтай.

Сумын төвд 110/35/10 квтын дэд станцтай

Дулаан хангамж: Сумын төвд нэг төвлөрсөн уурын зуух, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төвүүд тусдаа уурын зуухтай.

Холбоожуулалт: Холбооны үйл ажиллагаа  нь сонин хэвлэл түгээх ажлыг эрхлэж байна. 7 хоногт 1 удаа шуудан үйлчилгээ үзүүлдэг.

Суманд үүрэн холбооны Мобиком, Жимобиль, Скайтел, Юнителийн салбарууд үйл ажиллагаагаа явуулдаг.

Мөн засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ахлах сургууль  интэрнетэд холбогдсон.

Нийгмийн салбарууд:

 

  • Сумын Эрүүл мэндийн төв нь 10 ортойгоор ард иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. Тус эмнэлэгт 4 их эмч, 4 сувилагч, 23 ажилтан ажиллаж байна.
  • Суманд эргэлтийн эмийн сан 2 ажиллаж байна.

 

 

 

  • Ерөнхий боловсролын сургууль нь: 640 хүүхдийн хүчин чадалтай Ахлах сургуульд 719 хүүхэд, 150 хүүхдийн хүчин чадалтай дотуур байранд 230 гаруй хүүхэд амьдарч байна.  Өндөрсант багт 320 хүүхдийн хүчин чадалтай дунд сургуульд 120 хүүхэд тус тус суралцаж байна. 

Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд бэлтгэл, дунд, бага бүлэгт нийт 210 хүүхэд хамрагдаж, хамран сургалт 94.5 хувьтай байна.

Зуны улиралд Хувилбарт сургалтаар 106 хүүхдэд СӨБ-ийн боловсролыг олгож байна.

Цэцэрлэгт 12 багш, 11 ажилтан  ажиллаж байна.

Соёл урлаг:

,

Хотонт сумын Соёлын төв нь 1952 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй энгийн халаалттай барилгатай 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр соёлын үйлчилгээ явуулдаг 2019 онд улсын төсвийн хөрөнгөөр барилгыг шинээр барих ажлыг эхлүүлнэ.

Мөн төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Данзангийн музейн барилга баригдаж байна.

Сум дундын цагдаагийн тасаг ажиллаж байна.

 

 

Шашин сүм хийд:

1990 ээд оны эхэнд шашин сүм хийдийн асуудал сэргэж, сүсэгтэн  олон суврага шүтээнээ мандуулж, шашин   номоо дэлгэрүүлэх үүд хаалга нээгдснээр, Дашгэмпилэн буюу Өлгий хутаг  Буян дэлгэрэх хийдийг барьж байгуулан хийдийн тэргүүн хамбаар Д.Доржцэвээн лам ажиллаж ард иргэдийн сайн сайхны төлөө буян номоо хурж эхэлсэн.

Аялал жуулчлал:             

Уйгарын хаант улсын нийслэл Орду-Балык буюу Хар балгас.

Орхоны хөндийн түүх соёлын дурсгалууд нь аялал жуулчлал хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэж байна. Хотонт сум нь Орхоны хөндийн бүс нутагт аялал жуулчлалын бүсэд багтан орсоноор ирээдүйд аялал жуулчлал хөгжүүлэх таатай боломж  нээгдэж байна.

Хархорин,-Хөшөө цайдам – Харбалгас – Цагаан сүмийн –  Халуун рашаан -Төвхөн хийд гэсэн аялал жуулчлалын гол маршрут замтай болохоор бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.