A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Uncategorized / Хүүхдийн цэцэрлэгийн хамт олон Сумын болон Аймгийн Онцгой Комисст хандив өргөв

Хүүхдийн цэцэрлэгийн хамт олон Сумын болон Аймгийн Онцгой Комисст хандив өргөв

Дэлхий даяар шинэ төрлийн вируст халдвар болох “COVID-19” буюу корона вирусыг 2020 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас өндөр эрсдэлтэйд тооцон “пандеми” буюу цар тахал хэмээн зарласан билээ.

2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Дэлхийн 201 улс, бус нутагт халдвар тархаж,  тоон мэдээллээр 526,129 тохиолдол бүртгэгдэж, 121,385 эдгэрэлт, 23,575 нас баралт бүртгэгдээд байна. Монгол улсад зөөвөрлөгдсөн 11 тохиолдол бүртгэгдсэн.

Төрөөс улс даяар 01 сараас эхлэн өдийг хүртэл тодорхой арга хэмжээнүүдийг шат дараатайгаар авч байна.  Энэхүү эрсдэлтэй цаг үед Архангай аймгийн Хотонт сумын “ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОН” СУМЫН “ОНЦГОЙ КОМИСС”-Т 400000 ТӨГРӨГ, АЙМГИЙН “ОНЦГОЙ КОМИСС”-Т 300000 ТӨГРӨГ НИЙТ 700000 ТӨГРӨГНИЙ ХАНДИВ ӨГЛӨӨ.

Халуун сэтгэлээр тусалж дэмжсэн “ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОН” болон эрхлэгч А.Баянжаргал нарт сумын иргэдийн нэрийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж байна.