A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / “ТӨЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 4 ДҮГЭЭР ЗӨВЛӨГӨӨН

“ТӨЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 4 ДҮГЭЭР ЗӨВЛӨГӨӨН

Хотонт сумын Иргэдийн Төлөөлөгчийн хурал, Засаг даргын Тамгын газар, Монголын бурхан шашинтны төв Гандандэгчэнлин хийд, Шинэ Наран Зам хоршоо хамтран “Төлчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн-ийг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 3сарын 8 нд зохион байгууллаа. Энэхүү зөвөлгөөнд 450 эмэгтэй оролцлоо. Зөвлөгөөнд урилгаар Монголын бурхан шашинтны төв Гандандэгчэнлин хийдийн тэргүүн хамба, Номун хан Дэмбэрэлийн Чоймжамц оролцож, сүсэгтэн олондоо Соён гэгээрүүлэх уламжлал, зан заншил ба ёс зүйн талаар лекц уншиж, ном айлдлаа. Мөн зөвлөгөөнөөр Хөдөө аж ахуйн чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, сум орон нутагт хийж хэрэгжүүлж буй ажил , татварын бодлого, хууль тогтоомж, эрүүл мэнд, эрүүл амьдрах боломжийн талаар аймгийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, Тамгын газрын албан хаагчид мэдээлэл хийж, Архангай аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид, сумын соёлын төвийн ажилчид ая дуугаа өргөлөө. Төлчин эмэгтэйчүүдийн зөвөлгөөнөөс нийт малчиддаа хандан Хотонт сум үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтан 5 ажлыг хийж хэрэгжүүлэхээр уриалга гаргалаа.