A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөн

“Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөн

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хотонт сумын Засаг даргын А/46 тоот захирамжаар Солийн Данзангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд 2022.04.27-28 өдрүүдэд мэргэжлийн байгууллага “СЭРҮҮН ДУМБАРАЙ ХХК”-тай хамтран гэрээ байгуулж мод тарих ажилд төрийн байгууллагын албан хаагчдад аж ахуй нэгжүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгч нартай хамтран “Тэрбум мод” хөдөлгөөнийг эхлүүлэх ажлын хүрээнд 1200 модыг тарилаа. Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд идэвхитэй сайн оролцсон аж ахуй нэгж албан байгууллагын албан хаагчдад, хувиараа хөдөлмөр эрхлэгч нартаа талархал илэрхийлье. ЗДТГ
ХОТОНТ СУМЫНХАА НИЙТ АРД ИРГЭД, ХОТОНТ СУМААС ГАРАЛТАЙ ИРГЭД ТА БҮХНИЙГ ЭНЭХҮҮ ХӨДӨЛГӨӨНД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА.