Сумын бэлэг тэмдэг түүний утгын тухай:
Бэлэг тэмдэг нь дугуй хэлбэртэй, мөнх, амар тайвны бэлгэдэл цэнхэр хадаган дээр мөнгөн аяганд айраг хийж суурилуулан, эргэн тойрон төгсгөлгүй үргэлжлэх түмэн насан хээгээр хөвөөлүүлжээ. Тэмдэгний магнай хэсэгт сар, нар, гал гурвыг байрлуулж, галыг айл өрх, улс хотлоороо өнгөрсөн одоо ирээдүйд үүрд мандан барах, сар нар нь Монголын ард түмэн цэцэглэн хөгжихийг бэлгэдсэн. Тэмдэгийн гол хэсэгт мөнх ногоон өнгөөр “Хатант” хайрхан уул, өвөр хэсэгт “Айргаараа алдартай Хотонт”-чуудын цог хийморийг адуугаар илэрхийлж, дээд хэсэгт хөх өнгөөр мөнх тэнгэрийг бэлгэдэж мөн сумынхаа нэрийг багтаан бичжээ.
Архангай аймгийн Хотонт сум үүсгэн байгуулагдсан 90 жилийн ойгоор ерөнхий шаардлагын дагуу уралдаан зарлан шалгаруулж шинэчлэн баталжээ.
Уг уралдаанд ирүүлсэн бүтээлээс Ерөнхий боловсролын сургуулийн багш Намсрайн Мөнхтамирын бүтээл шалгарсан байна.